WORLD MISSUUD

She returned once more for charity work in 2009 with Miss World 2008, ... 401 x 514 - 81к - jpg en.baomoi.com

Monday, December 26, 2011

Monday, December 12, 2011

Ухаан Өгүүлэг

Сургамжит өгүүлэг

Ухаан

Эрт урдын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаарус зєєдєг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бєгєєд усных нь тал асгархад хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин их ичэд ичиж, харин бvтэн хувин нь єєрєєрєє бахархдаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би єєрєєсєє ихэд ичиж байна. Мєн танаасаа уучлалт гуйхыг хvсч байна гэжээ. - Яагаад? гэж усчин асуухад: - Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дєнгєж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мєнгєє бvгдийг нь авч чаддаггvй шvv дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв. Цєєрхєй хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургсан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зєвхєн чиний талд л цэцгvvд ургасан, харин нєгєє хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: - Yvнйи учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ, хэмээн єгvvлжээ.

Зүүдний дуудлага (өгүүлэг)


Нэгэн шөнө би зүүдэлсэн юм. Тэнд миний эмэг эхийн маань дээд эмэг эх хэрхэн хайр сэтгэлдээ хөтлөгдөн дээд өвөгтэй минь хамт босож зугтаасан тухай ярьж байсныг бодитоор харлаа. Дээд эмэг эх минь баян айлын ганц охин байсан юм гэнэлээ. Тухайн үедээ том лам байсан миний дээд өвөгт дурлан тэд аргагүйн эрхэнд эцэг эх, сүм хийдийн эсэргүүцэл, заналхийлэлээс зугтан хос хөтөлгөө морьтой орон нутгаасаа оргон зугтсан гэдэг. Тун эрдэмтэй лам байсан тул дээд өвөг маань мөрдөн хөөгчдийн ойртон ирснийг мэдэн одоо тэд тун ойрхон ирсэн байна гээд үе үе “юм” үлээгээд (шившээд) хаяад явсан гэсэн. Хаясан “юм”-нуудын хүчээр мөрдөн хөөгчдийг төөрөлдүүлэн зугтаж чадсан гэж эмээ ээжид минь ээж нь хожим дурсжээ.