WORLD MISSUUD

She returned once more for charity work in 2009 with Miss World 2008, ... 401 x 514 - 81к - jpg en.baomoi.com

Monday, December 12, 2011

Зүүдний дуудлага (өгүүлэг)


Нэгэн шөнө би зүүдэлсэн юм. Тэнд миний эмэг эхийн маань дээд эмэг эх хэрхэн хайр сэтгэлдээ хөтлөгдөн дээд өвөгтэй минь хамт босож зугтаасан тухай ярьж байсныг бодитоор харлаа. Дээд эмэг эх минь баян айлын ганц охин байсан юм гэнэлээ. Тухайн үедээ том лам байсан миний дээд өвөгт дурлан тэд аргагүйн эрхэнд эцэг эх, сүм хийдийн эсэргүүцэл, заналхийлэлээс зугтан хос хөтөлгөө морьтой орон нутгаасаа оргон зугтсан гэдэг. Тун эрдэмтэй лам байсан тул дээд өвөг маань мөрдөн хөөгчдийн ойртон ирснийг мэдэн одоо тэд тун ойрхон ирсэн байна гээд үе үе “юм” үлээгээд (шившээд) хаяад явсан гэсэн. Хаясан “юм”-нуудын хүчээр мөрдөн хөөгчдийг төөрөлдүүлэн зугтаж чадсан гэж эмээ ээжид минь ээж нь хожим дурсжээ.

Дараа нь нийслэл хүрээнд ирсэн боловч баян эцэг эх нь хүч хөрөнгө хаян мөрдөн мөшгөж байгааг дуулсан хосууд улам цаашилан хойд зүг рүү алслан зугтаан мултарсан аж. Харамсалтай нь дээд өвөг аав минь удалгүй насан эцэслэж хоёр охинтойгоо үлдсэн залуу бүсгүй (дээд эмэг эх минь) ихэд ядуу амьдарсан гэнэ. Харин ганц охиноо оргуулан алдсан дээд эмэг эхийн минь ээж нь хожим ихэд уйлан гашуудаж байсан гэж замын хүнээс дам сонсогдсон юм гэлээ. Монгол эмэгтэйчүүдийн эрх мэдэл 150 гаруй жилийн өмнө иймэрхүү байв. Тэд хүний наад захын эрх хайр сэтгэлээрээ сонголт хийх эрхгүй, бас эцэг эхийн эд хөрөнгөө залган захирах эрхгүй байжээ.

Урд шөнө хар дарж зүүдэллээ. Түүнтэйгээ дахин уулзлаа. Тэр минь надад төрөлх хэлээрээ “нэг юм” хэлээд байх юм даан ч би түүний ярьсаныг ойлгосонгүй. Тэгээд өөрийг нь ойлгохгүй байгаа намайгаа харан улам гуниглангуй төрхтэй болсоор аажмаар замхран одлоо. Үгүй ээ би зүүдлээгүй байж. Болсон явдалд итгэхийг хүсээгүй учраас л надад зүүд мэт санагджээ. Ангийн андтайгаа утсаар ярихдаа түүнийхээ тухай сонсож, цагаасаа эрт цэл залуугаараа халин одсоныг дууллаа. Тэр минь аз жаргалгүй байсаар богинохон олдох насаан гээжээ.

Бид хоёр арван жилд хар багаасаа нэг ангид сурч, дунд сургуулиа дүүргэсэн билээ. Тэр нуруулаг, цовоо сэргэлэн, нүд нь гялалзуур үргэлж инээмсэглэсэн, сайхан хүрэн хар нүдтэй охин байсан. Бидний анхны хайр сэтгэл арван жилийн сургуулийн партнаас хамтдаа жигүүрлэн ниссэн юм. Бид хоёр хамтдаа байхдаа аз жаргалтай харцаараа бие биенээ харан ойлгодогсон. Залуу халуун насны гэнэн хонгор зангаараа тааварлаж таагдахын аргагүй саад учирч байгааг даанч төсөөлөхгүй явсан юм даа. Тэр маань казах охин байсанд хэргийн учир байлаа. Уул нь түүний эцэг нь өндөр боловсролтой тухай үеийн нам засаг, төрд өндөр алба хашдаг хүн байсан. Ер нь бидний сурч байсан сургууль цагтаа нэр хүнд сайтай хотын төвийн дарга голдуу сэхээтний хүүхдүүд сурдаг Монголын урдаа барьдаг сургууль билээ.

Тэр цагт хэдий социалист нийгэм оршин байсан ч гэсэн казах үндэсний соёл заншил маш хүчтэй хадгалагдаж ирсэн ба Монгол хүнтэй казах бүсгүй суухыг казахууд их эсэргүүцдэг, суусан тохиолдол ч тун цөөхөн. Суулаа гэмээж нь бүсгүйн ах дүү, амраг садан нь тангараг тасран, аав ээжтэйгээ ч уулзах эрхгүй болдог байв.

Бидний хайр сэтгэлтэй болсныг мэдсэн эцэг эх, ах дүү нь маш их дургүйцэж хориг тавьж байсан ч бид хоёр уулзсаар. Гэтэл нэг удаа хайрт минь надад хайртай болов ч гүнзгийрүүлэхийг хүсэхгүй байгаагаа хэлдэг юм байна. Хэрэв тэр надтай суух юм бол эцэг, эхээсээ тангараг тасран тэдэнтэйгээ хэзээ ч уулзахгүй болно гэдгээ хэлж, ах дүү хамаатан саднаасаа бүрмөсөн холбоо тасрах тухайгаа учирлав. Хамаатан садныхан талаас ч гэсэн намайг занаж бараг л алах талахдаа тулсан юм байх. Миний хувьд залуу гэнэн томоогүй байсан болохоор тэрхүү занал сүрдүүлэг нь юу ч биш цаас саржигнах төдий л санагдана. Харин энэ талаар сураг сонссон миний эцэг, эх сэтгэл түгшин намайг холдох хэрэгтэй дахиад охид бүсгүйчүүд олдоно гээд л ятгаж эхлэв. Би өөрийнхөө хайр сэтгэлийн төлөө бат зогсон, бух мэт зүтгэж түүнийгээ ятган дагуулж чадсан хэдий ч тэр минь нэг л өдөр санаагаа хувирган хоёулаа болъё хэмээн дахин битгий ирээрэй гэсэн нь намайг галзууруулах дөхөж, ихэд хорсон гомдоож билээ. Тэр маань надаас няцсан, урвасан мэт санагдаж би түүнийг, ер хорвоогийн бүх бүсгүйчүүдийг худалч, хуурамч амьтан хэмээн үзэн ядаж зүхэж явсанаа нуухгүй ээ. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө хамгийн ихээр хайрлаж, сайн сайхан хүн гэж төсөөлөн, түүнийхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн явсан хүн, түүнийгээ “үхтэлээ” үзэн яддаг болсон нь хорвоо ертөнц ямар сонин өнгө будгаар алаглан сүлжиж оршдогийг ухааруулах мэт.

No comments:

Post a Comment