WORLD MISSUUD

She returned once more for charity work in 2009 with Miss World 2008, ... 401 x 514 - 81к - jpg en.baomoi.com

Monday, October 31, 2011

яаж харна тэгж харагдана

Яаж харна тэгж харагдана /сургамжит өгүүллэг/
Нэгэн судлаач, Францад хүнд ажил хийдэг хүмүүсийн сэтгэл зүйн талаар судалгаа хийх зорилгоор нэгэн барилгын компани дээр очжээ.

Судлаач анх тааралдсан ажилчнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь "Чи чинь сохор юмуу?" гэж бухимдуу хэлээд "Энэ том том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багажаар хагалан даргын тушааснаар тэнд овоолж байна. Энэ тамын халуунд шатан шатан энэ ажлыг хийх нь надад үнэхээр хэцүү байна. Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ л байна даа." гэв. Судлаач тэндээс хурдхан холдож өөр нэг ажилчин дээр очжээ.
Тэгээд жаахан эмээсхийн, өмнөх хүнээс асуусан асуултаа тавьжээ.
Харин нөгөө ажилчин "Уран барилга барих барилгын чулуу бэлдэж байна. Хэдийгээр нэг хэвийн хүнд ажил ч гэсэн гэр бүл үр хүүхдээ тэжээх ажилтай байна гэдэг чинь сайхан шүү дээ. Үүнээс хүнд байдалд байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ."

No comments:

Post a Comment