WORLD MISSUUD

She returned once more for charity work in 2009 with Miss World 2008, ... 401 x 514 - 81к - jpg en.baomoi.com

Monday, October 31, 2011

дусал нулимас

.





Дуслуулсан нулимасны чинь тоогоор чамдаа шүлэг хэлхэж өгье

Дутуу орхисон шүлгээ найраглал болгон хөгжөөж

Дугуй тоонот гэртээ бүсгүй эрдэнэ чамайгаа оршоож

Дундаршгүй жаргалтай байлганаа гэж сэтгэл дотроо шивнье.

Хоног тоолон хүлээх сэтгэлийн цаг тоололд

Хонгорхон чи минь ирэх шүтээн өдөр байгаа даа

Хослон жаргах мөчид чи минь наддаа эрхлээд

Хорвоогийн сайхан бүхнээр нүдээ нь баясгах мөч бий дээ

Чанасан цайны чинь ааганд бие сэтгэл тавираад

Чамайг л харан мишээх тэр өдөр айсуй л биз

Чамлаж бус нандигнаж, чамдаа хадгалсан хайраараа

Чамд л гэсэн итгэлээр ирээдүйг хүлээх сэтгэл бий...


Шүүдрийн дусал цуглуулаад ээждээ цай чанаж өгсөн түүх шиг

Шүлгэн дусал цуглуулаад сэтгэлийн суваргаа би чинь босгоноо

Шүүдрийн дусал адил цэвэр тунгалаг сэтгэлээ бүсгүй чамдаа өргөөд

Шөнийн оддын хэлхээгээр хонгор чамайгаа гоёно доо би... бүсгүй минь..

No comments:

Post a Comment